Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 06 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур:Агаарын дундаж температур аймгийн нийт нутгаар 11,3 - 18,5 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,1 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Хайрхан, Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 28,0 - 30,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 – 27,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Цахир, Жаргалант, ӨндөрУлаан Хангай сумдын нутгаар 1,0 - 3,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2,0 - 6,0 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хайрхан, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 25,0 - 31,0 градус , бусад сумдын нутгаар 17,0 - 24,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл, ӨндөрУлаан сумдын нутгаар 60,0 – 63,0 градус, бусад сумдын нутгаар 53,0 - 58,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 5,0 градус дулаан байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,3 – 36,2 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Цэцэрлэг сумын нутгаар 36,2 мм, хамгийн бага нь Тариат сумын нутгаар 0,3 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, Чулуут, Өгийнуур, Булган, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган, Хотонт, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 - 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 19 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Тариат, Чулуут, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 75 хувьд нь хэвийн , 25 орчим хувьд нь дунд байлаа.Ургамлын дундаж өндөр 3 - 8 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, хөөвөр хялгах авах, хонины ноос хяргах, мал хөнгөлөх, сүү сааль бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа