Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 07 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур аймгийн ихэнх нутгаар 15,0 - 20,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 3,9 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 30,0 - 34,0 градус, бусад нутгаар 25,0 - 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Цахир сумдын нутгаар 18,0 - 22,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 - 29,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хашаат, Хангай, Хайрхан сумпын нутгаар 61,0 -63,0 градус, Эрдэнэмандал, Өгийнуур сумдын нутгаар 50,0 -54,0 градус, бусад сумдын нутгаар 55,0 - 59,0 градус хүрч дулаарсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 7,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 4 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 17,1 – 69,3 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Эрдэнэбулган суманд 69,3 мм, хамгийн бага нь Хангай, Өгийнуур сумдын нутгаар 17,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хангай, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , ӨндөрУлаан сумын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 27 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган сумдын нутгаар 16 - 27 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут, Цахир, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 80 хувьд нь хэвийн , 20 орчим хувьд нь дунд байлаа.Ургамлын дундаж өндөр 5 -12 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонины ноос хяргах, сааль сүү авах зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа