Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 08 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур Тариат, Цахир, Хангай, Чулуут, Булган, ӨндөрУлаан сумдын нутгаар 12,4 – 13,7 градус, бусад нутгаар 14,2 – 18,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас 1,7 градусаар хүйтэн, Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Хашаат, Хайрхан, Хотонт, Өлзийт сумдын нутгаар 27,0 - 29,0 градус, бусад нутгаар 20,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 3,0 – 9,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 16,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 24,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар 50,0 – 56,0 градус, бусад сумдын нутгаар 44,0 - 48,0 градус хүрч халсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 7,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 4 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 5,7 – 66,8 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Жаргалант суманд 66,8 мм, хамгийн бага нь ӨндөрУлаан сумын нутгаар 5,9 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Өлзийт, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , Хашаат, Хайрхан, Өгийнуур, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Булган сумдын нутгаар 16 - 18 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Цахир, Жаргалант сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгаар хэвийн байлаа.Ургамлын дундаж өндөр 7 - 14 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд малд тарилга туулга хийлгэх, сааль сүү авах зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа