Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 08 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 7,4 – 13,2 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө Цахир, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Тариат сумдын нутгаар 17,0 - 19,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Булган, ӨндөрУлаан сумдын нутгаар 2,0 - 6,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хотонт сумдын нутгаар 16,0 – 17,0 градус , бусад сумдын нутгаар 11,0 – 14,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Хангай, Цэцэрлэг, Чулуут, Цахир, ӨндөрУлаан, Жаргалант сумдын нутгаар 31,0 - 38,0 градус, Тариат, Хайрхан, Булган, Хотонт сумдын нутгаар 41,0 – 44,0 градус, бусад сумдын нутгаар 47,0 - 51,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Булган, Хангай, Жаргалант сумдын нутгаар 1,0 - 7,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 3,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж дулаарсан өдөр Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 2 - 6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3,1 - 77,3 мм тунадас орлоо. Төвшрүүлэх сумын нутгаар хамгийн их нь 77,3 мм тунадас , хамгийн бага нь Хангай сумын 3,1 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 - 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Хашаат сумдын нутгаар секундэт 18 - 21 метр хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгаар хэвийн сайн байлаа.Ургамлын дундаж өндөр 7 - 18 см , ургац 1,8 -8,9 ц / га байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, сааль сүү бэлтгэх, хадлан хадах зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Хайрхан, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа