Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 10 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2021 оны 10 дугээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,0 - 2,4 градус дулаан байлаа. Чулуут, Хангай, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Булган Хотонт, Өлзийт, Жаргалант, Хашаат, Батцэнгэл сумдын нутгаар олон жилийн дунджаас 4,2-5,5 ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Агаарт өдөртөө Хайрхан сумдын нутгаар 17,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 10,0 – 13,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 0,0 – 3,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх сумдын нутгаар 23,0 – 29,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 10,0 - 16,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн Тариат, Чулуут, Хангай, Булган сумдын нутгаар 0,0 – 0,6 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Чулуут суманд 0,6 мм тунадас орсон байна. Чулуут, Тариат, Хангай, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 18 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Хангай, Хотонт, Өндөр –Улаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, сумдын нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бүх сумдын нутгаар цасан бүрхүүлгүй.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, малд тарилга хийх, туулга өгөх, хадлан тэжээл бэлтгэх, сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Хашаат, Хангай, Жаргалант, Чулуут, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын ахлах техникч Г. Ариунтунгалаг