Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар 18,0 – 24,0 градус, бусад нутгаар 12,0 - 16,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Өлзийт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,9 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 1,0 градус дулаан , бусад нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Чулуут, ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 31,0 – 38,0 градус, бусад нутгаар 25,0 - 29,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Хангай , Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Булган, Жаргалант, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар 12,0 – 16,0 градус, бусад нутгаар 18,0 - 24,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 1,0 – 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цэцэрлэг, Хашаат, Хайрхан, Жаргалант, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 25,0 – 29,0 градус, бусад нутгаар 30,0 - 37,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 2,5 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай, цасны дундаж зузаан 0 - 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд , малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Цахир, Хашаат, Хангай, Жаргалант сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа