Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 03 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 5,4 - 6,9 градус , бусад сумдын нутгаар 0,4 – 3,4 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нутгаар олон жилийн дунджаас 3,7 – 8,2 грудасаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цахир, Хангай сумдын нутгаар 8,0 -10,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 - 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хотонт, Хайрхан, Өлзийт, Жаргалант, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар 18,0 - 22,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 28,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар 1,0 - 2,0 градус дулаан, бусад нутгаар 0,0 -3,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл сумдын нутгаар 40,0 -41,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 – 35,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цахир, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 27,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 -26,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Батцэнгэл, Эрдэнэмандал сумдад 1 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нутгаар 0,3 – 10,0 мм хур тунадас орсон байна. Хамгийн бага нь Өгийнуур сумын нутгаар 0,3 мм , хамгийн их нь Булган суманд 10,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Батцэнгэл, Өлзийт, Булган сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 28 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур ихэнх сумдын нутгаар секундэт 16 – 26 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Эрдэнэмандал сумын нутгаар 28 метр буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 4 -19 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын эхээр эхээр аймгийн нийт нутгийн 20 орчим хувь цастай , цасны дундаж өндөр 0 см , , сарын дунд үеэр сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь цастай , цасны дундаж өндөр 0 – 7 см , сарын сүүлийн 10 хоногтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхэцгүй байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч ца хайлж , цасгүй байгааа боловч ч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа