Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 03 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1.1 – 3,1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,4 – 3,8 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 4,5 - 8,3 грудасаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цахир, Цэцэрлэг, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 8,0 -11,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 – 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Цахир, ӨндөрУлаан, Хангай, Булган сумдын нутгаар 18,0 - 24,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цахир, ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдын нутгаар 1,0 - 2,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 -8,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл сумдын нутгаар 40,0 - 41,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 - 35,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 19,0 - 24,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 – 16,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр Эрдэнэмандал , Батцэнгэл сумдын нутгаар 40,0 градусаас дээш 1 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 0,0 – 4,1 мм хур тунадас орлоо. Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар хур тунадас ороогүй байлаа. Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 мм тунадас ,.хамгийн их нь Эрдэнэбулган суманд 4,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Чулуут, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур ихэнх сумдын нутгаар секундэт 16 – 26 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 3 -9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 31-ний байдлаар сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхэцгүй байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, малд нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч цасгүй байгааа боловч ч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа