Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 11 дүгээр сарын дунд хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 5,9 – 11,4 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,2 – 7,0 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 7,0 – 9,0 градус, бусад нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэбулган сумдын нутгаар 14,0 – 20,0 градус , бусад нутгаар 23,0 – 29,9 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ихэнх нутгаар 7,0 - 12,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 14,0 - 17,0 градус , бусад нутгаар 9,0 - 12,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 26,0 - 31,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,1 – 5,3 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 18 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 2 – 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нутгийн 70 гаруй хувь нь цастай, цасны дундаж өндөр 1 - 7 см, дундаж нягт нь 0,11 – 0,19 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх , малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, отор нүүдэл хийх, зэрэг ажлууд явагдаж байна. Тариат,Твшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа