Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 02 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Өлзийт сумын нутгаар 27,6 градус , бусад сумдын нутгаар 17,4 – 20,9 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 6,1 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Хайрхан, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хангай, Булган сумдын нутгаар 2,0 – 5,0 градус, бусад нутгаар 6,0 – 11,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Тариат, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 34,0 - 40,0 градус , бусад нутгаар 28,0 – 33,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт , Төвшрүүлэх сумдын нутгаар 21,0 – 25,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 - 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 2,0 – 6,0 градус хүйтэн, цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 1,0 -2,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 - 11,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 36,0 - 42,0 градус, бусад нутгаар 30,0 - 35,0 градус хүйтэн байсан байна. 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэмандал, Батцэнгэл, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0 – 0,4 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 – 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 22 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Төвшрүүлэх, Чулуут, Хотонт, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0 - 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , малд тарилга туулга хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг,Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа