Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 02 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Өлзийт сумдын нутгаар 13,8 - 17,6 градус , бусад сумдын нутгаар 9,4 – 12,4 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,8 – 7,3 градусаар дулаан байсан байна Агаарт өдөртөө Тариат, Өлзийт, Цэцэрлэг сумдын нутгаар 1,0 – 2,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт сумын нутгаар 32,0 градус, Өгийнуур, Чулуут, Цахир, ӨндөрУлаан Хангай сумдын нутгаар 25,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 -24,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын нутгаар 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 8,0 -16 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл, Хайрхан, Хангай сумдын нутгаар 20,0 – 22,0 градус, Тариат, Цэцэрлэг, Хотонт, Хашаат сумдын нутгаар 5,0 – 11,0 градус , бусад сумдын нутгаар 14,0 -19,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 29,0 – 33,0 градус, бусад нутгаар 23,0 - 28,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 3,4 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ӨндөрУлаан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Тариат, Батцэнгэл, Хашаат, Хангай, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 18 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан аймгийн ихэнх сумдын нутгаар 2 - 6 см , Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар цасны дундаж нягт 0,11 -0,16 г/ см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Энэ сарын 28-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа