Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 03 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1,9 – 3,4 градус , бусад сумдын нутгаар 4,2 – 9,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад 5,4 – 10,0 градусаар олон жилийн дунджаас дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 6,0 - 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 22,0 - 28,0 градус , бусад нутгаар 15,0 - 20,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 8,0 - 9,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр Тариат, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 12,0 - 19,0 градус, бусад нутгаар 20,0 – 26,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, Өгийнуур, ӨндөрУлаан, Хангай, Төвшрүүлэх сумдын нутгаар 25,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 24,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Хотонт сумдын нутгаар 0,0 мм хур тунадас орсон, бусад сумдын нутгаар цас ороогүй байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл сумын нутгаар түр зуур секундэт 20 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Эрдэнэбулган сумдын нутгаар 1 - 3 өдөр, бусад сумдын нутгаар 4 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 30 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , бод, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар мал хаваржилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа