Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 05 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 5,8 – 8,6 градус , бусад нутгаар 9,4 – 14,2 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,4 – 7,5 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Хотонт, Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын нутгаар 24,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 4,0 -10,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өгийнуур, Булган, сумын нутгаар 11,0 – 17,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 23,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Булган, Өгийнуур сумдын нутгаар 42,0 – 47,0 градус, Батцэнгэл, Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар 54,0 - 58,0 градус, бусад сумдын нутгаар 48,0 - 52,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 7,0 – 13,0 градус хүйтэн байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 3 -10 өпөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 5,7 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 – 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл, Төвшрүүлэх сумдын нутгаар түр зуур секундэт 20 -21 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт сумдын нутгаар 2 – 10 өдөр байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 -2 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бод, бог мал төллөх, ямааны ноолуур самнах, малд тарилга хийх, туулга өгөх зэрэг ажил явагдаж байна. Энэ сарын 10 -ны байдлаар аймгийн нийт нутгаар хүйтэн салхи шуурга ихтэй байсан ч мал хаваржилт хэвийн байлаа. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Булган, сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа