Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 06 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар 14,2 - 16,9 градус , бусад сумдын нутгаар 17,0 – 22,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар 1,3 – 6,7 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 26,0 – 33,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байсан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 27,0 – 31,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 26,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 55,0 – 62,0 градус хүрч халсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Булган, Цахир, Хангай сумдын нутгаар 1,0 – 3,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 - 8,0 градус дулаан байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 6 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2,7 – 56,4 мм тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Төвшрүүлэх, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Хайрхан сумдын нутгаар түр зуур секундэт 19 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байла. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал Хангай, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох , бод мал төллөх, ямааны ноолуур самнах, хонины ноос хяргах, мал хөнгөлөх, сааль зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар зуншлагын байдал 40 орчим хувьд нь дунд, 60 гаруй хувьд нь зуншлага сайжирсан байлаа. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа