Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Хангай, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1,3 – 2,4 градус хүйтэн, бусад нутгаар 0,6 – 1,9 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджаас 1,3 градусаар хүйтэн, Эрдэнэмандал, Чулуут, Хангай, Батцэнгэл, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,4 – 3,8 градусаар дулаан, Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн ихэнх нутгаар 12,0 -17,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, Чулуут, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 16,0 – 18,0 градус , бусад нутгаар 9,0 - 13,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэмандал, Тариат, Өлзийт, Цахир сумдын нутгаар 2,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр аймгийн ихэнх нутгаар 22,0 - 28,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Өлзийт, Өгийнуур , Цахир сумдын нутгаар 16,0 - 21,0 градус, бусад сумдын нутгаар 11,0 - 15,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 6,2 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Хангай, Булган, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 14 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 60 орчим хувь нь цастой, цасны дундаж зузаан Булган, Хангай, Төвшрүүлэх, сумдын нутгаар 4 - 7 см, бусад сумдын нутгаар 1 - 3см цастай байлаа. Цасны дундаж нягт Булган сумын нутгаар 0,15 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх , хужир шүү, өвс хадлан тэжээл бэлтгэх, мал тарилга туулга хийлгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа