Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 11 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2022 оны 11 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд
цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 5,2 – 6,8 градус , бусад сумдын 0,2- 3,6градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2,1 – 5,6 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 6,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 16,0 – 20,0 градус , бусад нутгаар 10,0 - 15,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ихэнх нутгаар 2,0 – 4,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт, Өгийнуур, Хашаат, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар 11,0 - 14,0 градус , бусад нутгаар 16,0 - 23,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Төвшрүүлэх, Хайрхан сумдын нутгаар 12,0 - 14,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 – 21,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Хангай, Булган, Цахир сумдын нутгаар 0,0 – 0,3 мм тунадас орсон, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хангай, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 – 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 16 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Өгийнуур, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Хотонт, Өлзийт сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 4 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нутгаар цасгүй байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх , малд нэмэгдэл тэжээл өгөх, малд тарилга хийх, туулга өгөх, хужир шүү бэлтгэх, сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа