Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Булган, Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын нутгаар 13,1 – 16,7 градус , бусад сумдын 17,3 – 21,7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад ӨндөрУлаан, Булган, Жаргалант, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 3,4 градусаар хүйтэн байсан байна Агаарт өдөртөө Өлзийт, Хашаат, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар 5,0 – 9,0 градус, бусад нутгаар 1,0 – 4,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Цахир, ӨндөрУлаан, сумдын нутгаар 30,0 – 34,0 градус , бусад нутгаар 24,0 - 29,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ихэнх нутгаар 16,0 – 22,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэманал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хайрхан сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан , бусад нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх нутгаар 31,0 – 36,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,3 – 3,2 мм тунадас орсон, байна. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 5 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Өгийнуур, Төвшрүүлэх, Чулуут, Хотонт, Өлзийт сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай, цасны дундаж зузаан Чулуут, Хангай, Тариат, Цахир сумдын нутгаар 4 – 6 см, бусад нутгаар 1 – 3 см байлаа. Хангай, Чулуут сумдын нутгаар цасны дундаж нягт 0,14 – 0,23 г|см3 байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Хангай, Цэцэрлэг, Хашаат, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа