Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1 дүгээр сарын эхний хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Булган, Хотонт сумдын нутгаар 10,3 - 15,2 градус , бусад сумдын 16,5 – 22,7 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 2,8 - 7,3 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,0 – 3,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 - 4,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 21,0 - 23,0 градус, Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 30,0 – 34,0 градус , бусад нутгаар градус 24,0 - 29,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 19,0 – 23,0 градус, бусад 13,0 – 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ӨндөрУлаан, Тариат сумдын нутгаар - 4,0 градус хүйтэн, бусад нутгаар 2,0 - 7,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 32,0 - 35,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 – 29,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 – 1,4 мм тунадас орсон, бусад сумдын нутгаар цас ороогүй байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 4 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Өгийнуур, Булган, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нутгийн 80 орчим хувь нь цастай, цасны дундаж зузаан 1 - 5 см, Хангай сумын нутгаар цасны дундаж нягт 0,22 г/ см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй, жиндүү хүйтэн байгаа нь мал өвөлжилтөнд таагүй нөлөөлж байна. Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.