Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
архангай аймгийн 2022 оны 11дүгээр сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2022 оны 11 дүгээр сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар тодорхойлж байна.
2022 оны хүйтний улирлын 11 дүгээр сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 32 мкг/м3-ээр буюу 228,5%-иар их, азотын давхар исэл 18 мкг/м3-ээр буюу 72%-иар их байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2021 оны 11 дүгээр сар |
2022 оны 11дүгээр сар |
|
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
14 |
46↑ |
Азотын давхар исэл, NO2 |
200 |
25 |
43↑ |
Цэцэрлэг хотын сүүлийн 3 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32мкг/м3-р их, АЧС дахь ХА -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар ислийн 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 32мкг/м3-р их, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ