Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 3-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 03-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ -ийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
03-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их агууламж 0.096 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.023 мг/м3, хамгийн их агууламж 0.059 мг/м3 нүүрстөрөгчийн дутуу ислийн (СО) дундаж агууламж 0,79 мг/м3 хамгийн их агууламж 3.66 мг/м3, байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 03-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж их , азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж мөн их байна.
Зураг 1. 3-р сарын дундажыг өмнөх оны 3-р сарын дундажтай харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулах бодис /SO2, NO2/
Зураг 3. Агаар бохирдуулах бодис /СО/
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ