Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 11-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2021 оны 11 дүгээр сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар, мөн РМ2,5 РМ10 тоосонцрын агууламжийг автомат багажаар тодорхойлж байна.
2021 оны хүйтний улирлын 11 дүгээр сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 3мкг/м3-ээр буюу 17%-иар бага, азотын давхар исэл 25 мкг/м3-ээр буюу 50%-иар бага байлаа. PM2.5 тоосонцрын агууламж агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-аас 66 мкг/м3-ээр буюу 132%-иар их, PM10 тоосонцрын агууламж 39 мкг/м3 -ээр буюу 39%-иар их байна.
Цэцэрлэг хотын сүүлийн 3 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17%-иар бага, АЧС дахь ХА -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар ислийн 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2020 оны мөн үетэй харьцуулахад 50%-иар бага, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).
Агаар дахь PM2.5 тоосонцорын 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 66 мкг/м3-ээр буюу 2,3 дахин их байна (Зураг 3).
Агаар дахь PM10 тоосонцорын 2021 оны 11 дүгээр сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 39 мкг/м3-ээр буюу 1,4 дахин их байна (Зураг 4).
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ