Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 08-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 08-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийн агууламжийг химийн аргаар тодорхойллоо.
08-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.008 мг/м3, хамгийн их агууламж 0.015 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 08-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж их , азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж бага байна.
Зураг 1. Өмнөх оны 08-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн
08-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн
08-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ