Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 10-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2021 оны 10 дугаар сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар тодорхойлж байна.
2021 оны хүйтний улирлын 10 дугаар сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 5мкг/м3-ээр буюу 33%-иар бага, азотын давхар исэл 12 мкг/м3-ээр буюу 40%-иар их байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2020 оны 10 дугаар сар |
2021 оны 10 дугаар сар |
|
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
15 |
10↓ |
Азотын давхар исэл, NO2 |
200 |
30 |
42↑ |
↓ бага; ↑ их; ↔ ойролцоо түвшинд /±5%/.`
Цэцэрлэг хотын сүүлийн 3 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 1. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2019-2021 он
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2021 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33%-иар бага, Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/ -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 2. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2019-2021 он
Азотын давхар ислийн 2021 оны 10 дугаар сарын дундаж агууламжийг 2020 оны мөн үетэй харьцуулахад 40%-иар их, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ