Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2020 оны 11-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 11-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын 11 дугаар сарын агаарын чанарын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, MNS 17.2.5.12-88 , азотын давхар исэл /NO2/-ийн агууламжийг MNS 17.2.5.12-88 стандартын дагуу, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат багажаар 57удаагийн давталтаар хэмжин тодорхойллоо.
11-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хий (SO2)- н дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их агууламж 0.090 мг/м3, азотын давхар исэлийн (NO2) дундаж агууламж 0.050 мг/м3, хамгийн их агууламж 0.141 мг/м3, Нүүрстөрөгчийн дутуу ис(CO)-лийн дундаж агууламж 0,93 мг/м3, хамгийн их агууламж нь 2,71мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол илрээгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 11-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж бага зэрэг их, хүхэрлэг хийн дундаж агууламж бага зэрэг буурсан байна.
Зураг 1. Өмнөх оны 11-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулах бодис /SO2, NO2/-ийн
11-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулах бодис /CO/-ийн
11-р сарын дундаж өмнөх онтой харьцуулав.
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ