Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 02-р сарын агаарын чанарын тойм 2021 он
Цэцэрлэг хотын 02-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ -ийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
02-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.040 мг/м3, хамгийн их агууламж 0.144 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их агууламж 0.062 мг/м3 нүүрстөрөгчийн дутуу ислийн (СО) дундаж агууламж 1.060 мг/м3 хамгийн их агууламж 3.85 мг/м3, байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 02-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж их , азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж бага байна.
Зураг 1. 2-р сарын дундажыг өмнөх оны 2-р сарын дундажтай харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ