Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
цэцэрлэг хотын 2022 оны 02 дугаар сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2022 оны 02 дугаар сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар, мөн РМ2,5 РМ10 тоосонцрын агууламжийг автомат багажаар тодорхойлж байна.
2022 оны хүйтний улирлын 02 дугаар сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 16 мкг/м3-ээр буюу 40%-иар бага, азотын давхар исэл 85мкг/м3-ээр буюу 447.4%-иар их байлаа. PM2.5 тоосонцрын агууламж агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-аас 79 мкг/м3-ээр буюу 158%-иар их, PM10 тоосонцрын агууламж 44 мкг/м3 -ээр буюу 44%-иар их байна.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2021 оны 02 дугаар сар |
2022 оны 02 дугаар сар |
|
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
40 |
24↓ |
Азотын давхар исэл, NO2 |
200 |
19 |
104↑ |
PM2.5 тоосонцор |
50 |
|
129↑ |
РМ10 тоосонцор |
100 |
|
144 |
↓ бага; ↑ их; ↔ ойролцоо түвшинд /±5%/.`
Цэцэрлэг хотын сүүлийн 4 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 1. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2019-2022 он
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2022 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 %-иар бага, АЧС дахь ХА -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 2. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2019-2022 он
Азотын давхар ислийн 2022 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 447,4 %-иар их, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).
РМ2,5 тоосонцор
Зураг 3. РМ2.5 тоосонцорын сарын дундаж агууламж
Агаар дахь PM2.5 тоосонцорын 2022 оны 02 дугаар сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 79 мкг/м3-ээр буюу 2,6 дахин их байна (Зураг 3).
РМ10 тоосонцор
Зураг 4. РМ10 тоосонцорын сарын дундаж агууламж
Агаар дахь PM10 тоосонцорын 2022 оны 02 дугаар сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 44 мкг/м3-ээр буюу 1.4дахин их байна (Зураг 4).
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ