Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 07-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 2021 оны 07дугаар сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, -ийн агууламжийг нийт 22 удаа автомат багаж болон химийн аргаар тодорхойллоо.
07дугаар сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.001 мг/м3, хамгийн их агууламж 0.003 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их агууламж 0.020 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 07-р сартай харьцуулахад хүхэрлэг хий /SO2/-н дундаж агууламж ижил, азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж их байна.
Зураг 1. Өмнөх оны 07-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн
07-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн
07-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ