Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 08-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 08-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
08-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.001 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.024 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 08-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж адилхан, хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 08-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн
08-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ