Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 09-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 09-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
09-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0.012 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их агууламж 0.057 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 09-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж өссөн , хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 09-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн
09-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ