Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2022 оны 01-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2022 оны 01 дүгээр сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар, мөн РМ2,5 РМ10 тоосонцрын агууламжийг автомат багажаар тодорхойлж байна.
2022 оны хүйтний улирлын 01 дүгээр сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 5 мкг/м3-ээр буюу 14%-иар бага, азотын давхар исэл 46мкг/м3-ээр буюу 192%-иар их байлаа. PM2.5 тоосонцрын агууламж агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-аас 125 мкг/м3-ээр буюу 250%-иар их, PM10 тоосонцрын агууламж 97 мкг/м3 -ээр буюу 97%-иар их байна.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2021 оны 1 дүгээр сар |
2022 оны 1 дүгээр сар |
|
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
35 |
30↓ |
Азотын давхар исэл, NO2 |
200 |
24 |
70↑ |
PM2.5 тоосонцор |
50 |
|
175↑ |
РМ10 тоосонцор |
100 |
|
197↑ |
Цэцэрлэг хотын сүүлийн 4 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 1. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2019-2022 он
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2022 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага, АЧС дахь ХА -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар исэл (NO2)
Азотын давхар ислийн 2022 оны 1 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 192 %-иар их, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).
РМ2,5 тоосонцор
Агаар дахь PM2.5 тоосонцорын 2022 оны 1 дүгээр сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 125 мкг/м3-ээр буюу 3.5 дахин их байна (Зураг 3).
РМ10 тоосонцор
Агаар дахь PM10 тоосонцорын 2022 оны 1 дүгээр сарын дундаж агууламж АЧС дахь ХА-аас 97 мкг/м3-ээр буюу 1.97 дахин их байна (Зураг 4).
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ