Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
архангай аймгийн 2023 оны 02 дугаар сарын агаарын чанарын төлөв байдлын тайлан
Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2023 оны 02 дугаар сар/
Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар, тодорхойлж байна.
2023 оны хүйтний улирлын 02 дугаар сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 43 мкг/м3-ээр буюу 2.8 дахин их, азотын давхар исэл 56мкг/м3-ээр буюу 2.2%-иар бага байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2022 оны 02 дугаар сар |
2023 оны 02 дугаар сар |
|
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
24 |
67↑ |
Азотын давхар исэл, NO2 |
200 |
104 |
48↓ |
↓ бага; ↑ их; ↔ ойролцоо түвшинд /±5%/.`
Цэцэрлэг хотын сүүлийн 4 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 1. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2020-2023 он
Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 279%-иар их, АЧС дахь ХА -аас хэтрээгүй байна (Зураг 1).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 2. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2020-2023 он
Азотын давхар ислийн 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 46,1 %-иар бага, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).