Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 01-р сарын агаарын чанарын тойм 2021 он
Цэцэрлэг хотын 01-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
01-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.035 мг/м3, хамгийн их агууламж 0.118 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их агууламж 0.072 мг/м3 нүүрстөрөгчийн дутуу ислийн (СО) дундаж агууламж 0,94 мг/м3 хамгийн их агууламж 5,32 мг/м3, байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 01-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж бага , азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж их байна.
Зураг 1. 1-р сарын дундажыг өмнөх оны 1-р сарын дундажтай харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ