Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2020 оны 12-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 2020 оны 12-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын 12 дугаар сарын агаарын чанарын хяналт шинжилгээг түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, MNS 17.2.5.12-88 , азотын давхар исэл /NO2 MNS 17.2.5.12-88, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ -ийг 66 удаагийн давталтаар тодорхойллоо.
12-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хий (SO2)- н дундаж агууламж 0.048 мг/м3, хамгийн их агууламж 0.208 мг/м3, азотын давхар исэлийн (NO2) дундаж агууламж 0.059 мг/м3, хамгийн их агууламж 0.123 мг/м3, Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн дундаж агууламж 1,24 мг/м3, хамгийн их агууламж нь 5,40 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол илрээгүй.
Энэ сарын агаар түгээмэл бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 12-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж 2 дахин их, хүхэрлэг хийн дундаж агууламж адилхан, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ -ийн дундаж агууламж ялимгүй өссөн байна.
Зураг 1. Өмнөх оны 12-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулах бодис /SO2, NO2/-ийн
12-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулах бодис /CO/-ийн
11-р сарын дундаж өмнөх онтой харьцуулав.
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ