Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 09-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 09-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын 09 дугаар сарын агаарын чанарын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, MNS 17.2.5.12-88 , азотын давхар исэл /NO2/-ийн агууламжийг MNS 17.2.5.12-88 стандартын дагуу тодорхойллоо.
09-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хий (SO2)- н дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.011 мг/м3, азотын давхар исэлийн (NO2) дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их агууламж 0.028 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол илрээгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 09-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж бага зэрэг буурсэн, хүхэрлэг хий (SO2)- н дундаж агууламж бага зэрэг их байна.
Зураг 1. Өмнөх оны 09-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулах бодис /SO2, NO2/-ийн
09-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ